
Соёлын яамнаас 1972 онд Улсын Филармони байгуулж концертын байгууллагуудыг төвлөрүүлэх шийдвэр гарч байжээ. Тэр цагаас хойш хөгжмийн их хүрээлэн хүрээгээ тэлсээр өдгөө Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, БаянМонгол жазз найрал хөгжим, Улсын Филармонийн гоцлол дуучид, захиргаа удирдлагын ажилчдаас бүрдсэн их айл энэ жил 45 дахь жилтэйгээ золгож байна.
Ойн хүрээнд “Монгол Улсын Филармони-45” баярын концертыг энэ сарын 15-нд Соёлын төв өргөөний тайзнаа тоглох гэж байна.
Тоглолтод Улсын Филармонийн уран бүтээлчид оролцохоос гадна урилагаар ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Б.Энхнаран, “Никитон” хамтлагийн дуучин, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар оролцох аж.
“Монгол Улсын Филармони-45” баярын концерт энэ сарын 15-нд болно | ||
Үзсэн: 1368 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.