
Япон улсад буудлага спортын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-12-нд болно.
Тэмцээнд "Бээжин-2008" олимпийн наадмын мөнгөн медальт, Дэлхийн цомын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Азийн аварга Ц.Мөнхзул, Азийн наадмын аварга Ч.Нарантуяа, Армийн дэлхийн аварга О.Янжинлхам, Г.Нандинзаяа тэргүүтэй 25 тамирчин шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор оролцох юм.
Тус тэмцээнд 27 орны 407 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бөгөөд уг тэмцээнээс 2018 онд Буэнос-Айрес хотод болох өсвөр, залуучуудын олимпийн наадамд оролцох эрх олгох юм.
Монголын багийн бүрэлдэхүүнд:
Хийн гар бууны төрөлд :
О.Гүндэгмаа
Ц.Мөнхзул
Ц.Анударь
Х.Уртнасан
Т.Энхтунгалаг
Ч.Анужин
П.Түмэнхүслэн
З.Анужин
А.Буяндэлгэр
Г.Батхишиг
С.Тэмүүлэн
Хийн урт бууны төрөлд:
Ч.Нарантуяа
О.Янжинлхам
Г.Нандинзаяа
Т.Золжаргал
О.Есүгэн
Х.Энхмаа
Э.Энхмаа
Э.Энхсоёл
А.Дөлгөөн
А.Мягмарсүрэн
Д.Лхагвасүрэн
Ө.Төгөлдөр
Э.Эрдэнэбат
М.Бөхбат
О.Гүндэгмаа тэргүүтэй буудлага спортын тамирчид Японд өрсөлдөнө | ||
Үзсэн: 1116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.