
Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилий ой болон 57 дахь найрамдлын сарын хүрээнд Москва хотод суралцагч оюутан залуучуудын урлагийн их наадам болж өнгөрлөө.
Уг наадамд 40 гаруй сургуулийн 160 гаруй оюутан оролцон авьяас билгээ сорин өрсөлдөв. Өнгөрсөн жил буюу Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан ОХУ дахь Монголын элчин сайдын яамаас уг наадмыг анх зохион байгуулсан бөгөөд жил бүр уламжлал болгон явуулахаар болжээ.
Оюутны урлагийн наадам нь гадаадад сурч боловсорч буй Монголчуудын оюутан ахуйн дурсамжаа хамтдаа бүтээх нэгэн дурсамжтай үйл явдал билээ.
Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Дэлгэрмаа өөрийн “Норовбанзад” сангаас наадамд нэг, хоёрдугаар байр эзэлсэн оюутныг мөн өөрийн хувийн зүгээс дараагийн таван байранд орсон баг хамт олныг шагналаа.
Нэг, хоёрдугаар байрт Монголчууд олноор суралцдаг Санүүгийн их сургууль болон Улс түмний найрамдлын их сургуулийн оюутан залуучуудын багийн тоглолт шалгарлаа.
Москва хотод суралцагч Монгол оюутны урлагийн их наадам боллоо | ||
Үзсэн: 1857 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.