Шууд Chart

“Шинэ жил” романтик, инээдмийн уран сайхны киноны нээлт өнөөдөр болно

2017-12-08 10:05:29

“Тэгт тойрог” кино компани, “We film”, Нүүдэлчний домог теле студийн хамтын бүтээл “Шинэ жил” романтик, инээдмийн уран сайхны киноны  нээлт  өнөөдөр орон даяар болно.  Ерөнхий продюсерээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Батбаяр, ерөнхий найруулагчаар П.Батболд, зохиолчоор С.Хандмаа нар ажилласан байна.

Гол дүрд МУСТА, жүжигчин Э.Мөнхтөр, Б.Хулан нар тогложээ. Уран бүтээлчид уг киног  “Энэ баяраар хайртай хүмүүстэйгээ заавал үзэх кино” хэмээн тодорхойлоод байгаа аж.

Киноны агуулгыг сонирхуулахад “Шинэ жилийн үдэшлэгт хэт баярласан Зоригоо нэгэн нууцлаг өвгөнтэй тааралдсанаар маргааш өглөө нь үл таних эмэгтэйн гэрт сэрнэ. 30 насыг хэдийнээ давсан ч гэрлэж амжаагүй гоонь эр өөрөө ч мэдэлгүй будлианы гол дүр болон хувирах юм. Гэхдээ ямар хөгтэй зүйлтэй учирахыг үзэгч та дээр киног үзэж байж мэдээрэй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Шинэ жил” романтик, инээдмийн уран сайхны киноны нээлт өнөөдөр болно   
Үзсэн: 2746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
baagii [103.229.122.xxx] 2017-12-08 12:14
goe hogjiltei kino bolson bha shine jiliin uur amisgal bvrdvvlj ogsond bayarllaa amjilt
sakura [66.181.189.xxx] 2017-12-08 10:31
saihan kino bolson bhaa zaawal vznee

Бидэнтэй нэгдээрэй