Шууд Chart

“Болор цом” наадам энэ сарын 15-нд Говь-Алтай аймагт болно

2017-12-08 10:26:42

Оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом" наадмын бүртгэл өнөөдөр хаагдана. Тус наадам энэ жил Монгол Улсын төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 15-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд болно.

Наадамд шүлгэн хүлгээ сойх найрагчид одоогоор 100 орчим хүрээд байна.

Сонирхуулахад дээрх наадам 2005 онд анх орон нутагт зохион байгуулагдах болсноос хойш долоо дахь аймагтаа хөшгөө нээх гэж буй нь энэ юм.

Тодруулбал, Эрдэнэт, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Төв, Дорнод аймагт болж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Болор цом” наадам энэ сарын 15-нд Говь-Алтай аймагт болно  
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй