
Олон улсын олимпийн хороо сэргээшийн асуудлын улмаас ОХУ-ын шигшээ багийг ирэх онд БНСУ-ын Пёнчан хотод болох өвлийн олимпийн тэмцээнд оролцох эрхийг нь түтгэлзүүлсэн билээ.
Тэгвэл БНСУ-ын Засгийн газар мэдэгдэл гаргаж, ОХУ-ын шигшээ багийг олимпод оролцохыг урьжээ.
Өнөөдөр тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам Олон улсын олимпийн хороо Оросын олимпийн тэмцээнээс хассан асуудалд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
“Пёнчаны өвлийн олимп нь Орос, Өмнөд Солонгосын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, Оросын тамирчидтай уулзах таатай боломжийг олгож байгаа юм. Бид тус улсын тамирчдыг урьж оролцуулан дэлхийн өнцөг булан бүрээс өвлийн олимпт тамирчдыг идэвхтэй хамруулахыг хүсч байна” гэжээ.
ОУОХ-ны шийдвэр дагуу Оросын тамирчид улсынхаа төрийн далбаан дор биш, олимпийн таван цагаригийн далбааг барьж Пёнчаны олимпоп оролцох эрхтэй үлдээд буй. Алтан медаль хүртсэн тохиолдолд Оросын төрийн дуулал биш, олимпийн сүлд дуулал эгшиглэж, тэдний дүрэмт хувцас ч олимпийн тэмдэгтэй байх аж.
ОХУ-ын шигшээ багийг өвлийн олимпод оролцож болно гэв. Гэхдээ ... | ||
Үзсэн: 2786 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.