Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхлэв

2017-12-08 12:33:53
Error loading player: No playable sources found

Буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Японд эхэллээ. Энэ сарын 11-ийг хүртэл үргэлжлэх тус тэмцээн зөвхөн хийн бууны дасгалаар явагдана. Мөн өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилад тамирчид өрсөлдөнө.

Ази тивийн 27 орны 407 тамирчин багийн болон хувийн медалийн төлөө өрсөлдөх бол өсвөрийн тамирчдын тухайд 2018 онд Аргентиний Буэнос-Айрес хотод болох залуучуудын олимпийн эрхийн төлөө цэц сорьж буйгаараа онцлог юм.

Багийн ахлагчаар Б.Сугар, дасгалжуулагчаар Л.Ундралбат, Ж.Ганхуяг нар ажиллаж байгаа бол хийн гар бууны төрөлд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Ц.Анударь, Х.Уртнасан, Т.Энхтунгалаг, Ч.Анужин,  З.Анужин, П.Түмэнхүслэн, А.Буяндэлгэр, Г.Батхишиг, С.Тэмүүлэн нар өрсөлдөнө.

Харин хийн урт бууны төрөлд Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинзаяа, Т.Золжаргал, О.Есүгэн, Х.Энхмаа, Э.Энхмаа, Э.Энхсоёл, А.Дөлгөөн, А.Мягмарсүрэн, Д.Лхагвасүрэн, Ө.Төгөлдөр, Э.Эрдэнэбат, М.Бөхбат нар цэц мэргэнээ сорих юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхлэв  
Үзсэн: 1740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй