Шууд Chart

О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ

2017-12-11 12:04:55

Японд болсон буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр хийн бууны 10 метрийн дасгалд өрсөлдсөн юм.   

Хийн бууны дасгалаар дагнан зохион байгуулж буй тивийн аварга шалгаруулах тэмцээн өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд болж байгаа юм. 27 орны 407 тамирчин багийн болон хувийн медалийн төлөө өрсөлдөж буй тэмцээнд Монголын баг нилээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон.

О.Гүндэгмаагийн хувьд Риогийн олимпийн наадмаас хойш эхний томоохон амжилтаа гаргаад байна. Тэрбээр дээрх тэмцээнээр “Токио-2020” олимпийн наадмын бэлтгэлээ эхлүүлж байна. Учир нь Азийн аварга болохоос 14 хоногийн өмнө тэрбээр албан ёсоор тогтмол бэлтгэлдээ орсон бөгөөд цаашид олимпийн эрх олгох бусад олон улсын тэмцээнд тасралтгүй оролцох зорилго тавьжээ.

Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаагийн хувьд ирэх олимпийн эрхээ өвөртөлбөл Токио түүний долоо дахь олимпийн наадам болох юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 2900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй