
"Капитрон" банкны нэрэмжит Монголын шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны "А" зааланд дөрвөн өдөр болж, өчигдөр аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат нар оролцоогүй ч "Лондон-2012" олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медаль, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ тулалдсан нь спорт сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татсан.
Тэрбээр боксын рингэнд гараагүй гурван жил болсон ч 35 насандаа 64 кг-ын жинд аваргалсан нь тэмдэглүүштэй зүйл болов. Түүнтэй алтан медалийн төлөө 15 насаар дүү "Хүч" спорт хорооны тамирчин М.Батбаяр хүч үзэж ялагдсан юм.
У.Мөнх-Эрдэнэ гурван жилийн дараа дэвжээнд гарсан ч алтан медаль хүртэв | ||
Үзсэн: 1089 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.