
“Action Crew” орлон тоглогчдын баг энэ сарын 24, 25-нд “Очир таягны эрэлд” тайз, дэлгэц хосолсон хүүхдийн жүжгийг Улаанбаатар чуулгын тайзнаа тоглохоор болжээ.
Тус багийнхан 2012 онд “Шидэт шинэ жил-1” хүүхдийн тоглолтод оролцож байсан туршлагатай бөгөөд хүүхдэд зориулсан тайз, дэлгэцийн бүтээлийг тавихад бэлэн болжээ.
Тэд эхний удаад асрамжийн газрын 400 хүүхдэд үнэ төлбөргүйгээр тоглолтоо хүргэжээ. Орлон тоглогчдын багийн хувьд МУСТА М.Наранбаатар, Г.Цэрэгбаяр, Б.Түвшинбаатар, Б.Даваанямбуу нарын зэрэг 15 уран бүтээлч хамтран тус жүжгийг тавьжээ.
Тэдний хувьд 2008 ооос эхлэн тулааны найруулагч болон орлон тоглогч мэргэжлээр ажиллан жүжигчдийн аюулгүй байдлыг хангаж, хийж чадахгүй эрсдэлтэй хэсгийг хийж гүйцэтгэдэг байна.
Мөн паркур буюу гудамжинд хийдэг спортыг тайзанд дээр жүжигтэй хослуулснаараа онцлог аж.
Орлон тоглогчдын баг энэ сарын 24, 25-нд хүүхдийн жүжиг тоглоно | ||
Үзсэн: 1114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.