
Итали Улсын Флоренц хотын Нелсон Мандела Форум ордонд кикбоксын К-1 холбооны сонирхогчийн нээлттэй ДАШТ болж өндөрлөлөө.
Эрэгтэй эмэгтэй багц тулаануудаар дэлхийн аваргуудыг тодруулсан уг тулаанд эмэгтэйчүүдийн төрөлд Д.Ганболор оролцож дэлхийн хошой аварга болжээ.
Тэрбээр холимог тулаан, кикбоксын ДАШТ-нд хоёр дахь удаагаа оролцсон нь энэ юм. Өнгөрсөн жил Грекийн нийслэл Афин хотод есдүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 2-нд болж өндөрлөсөн ДАШТ-ээс манай зургаан тамирчин өрсөлдсөнөөс, эмэгтэйчүүдийн 60 кг-д Д.Ганболор, эрэгтэйчүүдийн 75 кг-д Ө.Саруул-Од нар алтан медаль авч, дэлхийн аварга болж байв.
Д.Ганболор дэлхийн шилдэг тулаанчидтай өрсөлдөж амжилтаа дахин бататгаж хошой ийнхүү хошой аварга боллоо.
Д.Ганболор дэлхийн хошой аварга боллоо | ||
Үзсэн: 1163 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.