Шууд Chart

Эмэгтэйчүүдийн футзалын УАШТ-ий медалийн эзэд тодорлоо

2017-12-12 09:56:53

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн футзалын УАШТ-ий медалийн эзэд, шилдэг тоглогчид тодорлоо.

Хүрэл медалийн төлөө “Монголын тэмүүлэл”, “Дэрэн” клүбүүд тоглоход ялагч торгуулийн цохилтоор тодорсон. Багууд үндсэн цагт 1:1-ээр тэнцэн торгуулийн цохилт цохиход “Дэрэн” 3:1-ээр хожиж хүрэл медаль хүртлээ.

Цомын төлөө “Арвис”, “ХАД” клүб тоглож, “Арвис” 3:0-ээр илүүрхэв. Тэмцээний мэргэн бууч Ванбаел Лора тус тоглолтод хоёр гоол оруулан шилдэг тоглолтоо үргэлжлүүлэв.

Медалийн тоглолтуудын дараа тэмцээний хаалтын үйл ажиллагаа болж, шилдгүүд шагналаа гардсан юм.

Тэмцээний шилдэг хаалгачаар М.Минжинсор /ХАД/, шилдэг тэгш тоглогчоор Б.Алтанцэцэг /ХАД/, шилдэг довтлогчоор Ванбаел Лора /Арвис/ нар тодорсон. Эмэгтэйчүүдийн футзалын эхний тэмцээн аваргуудаа тодруулсан бол ирэх онд охидын ФУАШТ болон эмэгтэйчүүдийн футзалын лиг зохиогдоно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эмэгтэйчүүдийн футзалын УАШТ-ий медалийн эзэд тодорлоо  
Үзсэн: 1438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй