
Декупаж урлаг нь анх XV зуунд ХБНГУ-д үүссэн бөгөөд цааш тархсаар Европыг хамарсан гэдэг. Тус урлагийг мод, төмөр, шил, чулуун дээр зурагтай салфетик ашиглан урладаг аж. Түүнчлэн аливаа эд зүйлийг зориулалтын зураг болон зурагтай сальфетик ашиглан гоёж чимэн, өөрчилж, засаж, шинэчилж болдог гэнэ. Түүнээс гадна хаягдал материалыг дахин боловсруулах боломжтойгоороо давуу талтай юм.
Монгол хэлнээ буулгавал декупажийг чимэх урлал хэмээн ойлгож болно. Дэлхийн олон улсад дээрх урлалыг сонирхож, гайхалтай бүтээл хийж байна. Манай улсад ч мөн адил гайхалтай гоёмсог бүтээлүүд хийдэг хүн олон.
Анх манай улсад Х.Тунгалаг гэдэг эмэгтэй сонирхон судалж, олонд хүргэсэн удаатай. Өөрийн гар доорх хүссэн материалыг ашиглан сальфитка, өнгийн будгаар чимэглэх боломжтой энэ урлагийг сонирхож, хичээллэгчдийн тоо нэмэгдсээр байна.
Манай улсын хувьд анхны үзэсгэлэн 2014 онд зохион байгуулагдсан юм. Түүнд олон сонирхолтой бүтээл дэлгэгдэж байва.
Тодруулбал модон гамбанз, шилэн аяга сав, сонингийн цаасаар бүтээсэн олон янзын сагс гээд сэтгэл баясгаж, хараа татах гайхалтай бүтээл дэлгэгдсэн юм.
Энэхүү урлагаао хичээллэдэг хүн эдийн засагт хэмнэлттэй, эд зүйлд ариг гамтай хандах, хөдөлмөрч бүтээлч, эрэлхийлэх зэрэг чанар болдог аж.
Өдгөө декупаж урлагаар хичээллэх бага насны хүүхэд, залуучууд эрс нэмэгдэж байна.
Декупаж урлагийн үзэсгэлэн манай улсад анх 2004 онд зохиогдож байв | ||
Үзсэн: 1569 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.