
Дэлхийн хамгийн олон үзэгчтэй Английн дээд лигт 20 удаа түрүүлсэн “Манчестер Юнайтад” клубын довтлогч байсан Луи Саа өнөөдөр Монголд ирлээ. Францын алдарт хөлбөмбөгч тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд оролцох юм.
Луи Саагийг ирэхээс өмнө“Мантестер Юнайтед” багийн фэн клубын зохион байгуулагч А.Тэмүүлэнгээс тодруулахад “Мантестер Юнайтед” багаас нэг тоглогч ирнэ. Гэхдээ яг хэн гэдгийг бид хэлж мэдэхгүй байна. Бид хэн нь ч байсан баяртай хүлээж авна. Гол нь “Мантестер Юнайтед” багийн тоглогч ирнэ гэдэг гайхалтай. Тиймээс бид дотроо их баяртай байгаа” гэж байсан бол энэ өдөр түүнтэй дахин уулзхад “Луи Саа өнөөдөр Монголд ирчихлээ. Бид маш их баяртай хүлээж авч байна. Түүнийг Монголд байх хоёр хоногийн хугацаанд фэнүүдийн зүгээс хамт байх бүхий л боломжийг ашиглана. Бид үнэхээр сэтгэл өндөр байна. Луи Саа хэд хэдэн рекордыг “Мантестер Юнайтед” багийн өмнөөс эзэмшдэг. Уг багт ирээд эхний долоон тоглолтод бүгдэд нь гоол хийж байсан гэдэг юм билээ. Ямар ч тамирчинд бэртэл гэдэг том эрсдэл байдаг. Луи Саа бол маш сайн тоглогч байсан. Энэ хүн бол түүх болж үлдсэн. Тэр маш хурдтай, гоолийн мэдрэмжтэйгээс гадна солгой хөлөөрөө маш хүчтэй тоглодог. Бид маргааш олдсон түүнтэй уулзах боломжийг маш сайн ашиглана. Үнэхээр сэтгэл өндөр байгаагаа энэ дашрамд хэлмээр байна гэв.
“Манчестер Юнайтад” клубын довтлогч байсан Луи Саа Монголд ирлээ | ||
Үзсэн: 1365 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.