
Дорноговь аймгийн Сайншанд суманд БНХАУ-ын Эрээн хотын хөрөнгө оруулалтаар Нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн танхимыг шинэчлэн засч тохижууллаа.
Тус эмнэлгийн хүлээн авах болон амбултороор өдөрт дунджаар 400-500 иргэн үйлчлүүлдэг. Тодруулбал иргэн Ц амбулторын тасгаар үйлчлүүлж эрүүл мэндийн үйлчилгээг авахын тулд урьдчилан дугаар захиалан авдаг. Ингэхдээ 06:00 цагаас эхлэн дугаарлах, заримдаа хүссэн эмчдээ үзүүлж чадахгүй үе тохиолдох нь олон. Энэ асуудлыг шийдвэрлэх, иргэдээ тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж нөхцлийг сайжруулан нэгдсэн эмнэлэг хүлээлгийн танхимаа засч тохижуулжээ. Нэгдсэн эмнэлгийн амбулаторын хүлээлгийн танхимд хөтөч сувилагчийн үйлчилгээ байрлаж амбулаторийн тасгийн дугаар олголтыг өгдөг.
Дээрх аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хоттой 22 жилийн хамтын ажиллагааны түүхтэй. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн засаг дарга Т.Энхтүвшин, БНХАУ-ын Эрээн хотын дарга Лю Жи Пин, Эрээн хотын орлогч дарга Цогзол, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Цай Ван Руй тэргүүтэй албаны хүмүүс, иргэд оролцлоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хүлээлгийн танхимын тохижилтод таван сая төгрөг, аймгийн засаг даргын тамгын газраас амбулаторын хүлээлгийн танхимд сандал болон Хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний хэсэгт "Зайн оношилгооны иж бүрэн төхөөрөмж" авахад дэмжлэг үзүүллээ.
Мөн аймгийн ИТХ-аас гар угаах иж бүрэн тоног төхөөрөмжийг гардуулсан юм.
Сайншандын эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижууллаа | ||
Үзсэн: 1290 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.