Шууд Chart

Хасагдах шатны эхний тоглолт ирэх оны хоёрдугаар сарын 13-нд эхэлнэ

2017-12-13 10:01:44

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг “Аваргуудын лиг”-ийн 63 дахь улирал өнгөрөгч есдүгээр сард нээлтээ хийсэн билээ. 2017-2018 оны улирлын лигийн хасагдах шатны сугалаа хоёр хоногийн өмнө Швейцарын Ньон хотноо явагдлаа. Хэсэг тус бүрийг тэргүүлсэн найман баг дэд байраар шалгарсан найман багтай энэ шатанд учраа тааран тоглох юм.

Энэ улиралд Английн “Манчестер Юнайтед”, “Ливерпүүл”, “Манчестер Сити”,  “Тоттенхэм”, Францын “ПСЖ”, Италийн “Рома”, Испанийн “Барселона” болон Туркийн “Бешикташ” клубүүд хэсгээ тэргүүлсэн. Тэгвэл Швейцарын “Базель”, Германы “Баиерн Мюнхен”, Английн “Челси”, Италийн 'Ювентус', Испанийн 'Севилья', Укрианы “Шахтёр Донецк”, Португалын “Порту”, Испанийн “Реал Мадрид” хэсгийн дэд байраар шалгарсан юм.

Хасагдах шатны эхний тоглолт ирэх оны хоёрдугаар сарын 13-нд эхэлнэ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хасагдах шатны эхний тоглолт ирэх оны хоёрдугаар сарын 13-нд эхэлнэ  
Үзсэн: 1277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй