Шууд Chart

“Бөртэ чоно-2017”-ийн санал асуулга эхэллээ

2017-12-13 10:14:21

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах, спортын салбарын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно-2017” хүндэтгэлийн ёслол арванхоёрдугаар сарын 20-нд “Мираж” ресторанд болно.

15 дахь жилтэйгээ золгож буй тус ёслолын үеэр МҮОХ-ны зүгээс “Бөртэ чоно” ёслолын үеэр оны шилдэг холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулна. Харин  шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин болон багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчид тодруулдаг. 

Спортын сэтгүүлчдийн нууц санал асуулгаар тодруулдаг “Оны шилдгийн шилдэг тамирчин” шалгаруулах саналын шугам өчигдөрөөс нээгдээд байна.

Спортын сэтгүүлчдийн саналыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулан онлайнаар авах бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сарын 12-ны 00:00 цагаас арванхоёрдугаар сарын 18-ны 23:59 минутын хооронд үргэлжилнэ.

Улиран одож буй 2017 онд Монголын тамирчид ДАШТ болон Ази тивийн АШТ-нүүдээс алт, мөнгө, хүрэл медаль олон аравыг хүртсэн тул энэ жилийн хувьд 'Бөртэ чоно' өмнөх он жилүүдээс илүүтэй өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй.

'Бөртэ чоно-2017'-д нэр дэвшсэн шилдэг тамирчдын нэрсийг цагаан толгойн дарааллаар танилцуулъя.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Бөртэ чоно-2017”-ийн санал асуулга эхэллээ  
Үзсэн: 1119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй