Шууд Chart

С.Чинбат гэрэл зургийн үзэсгэлэн, судалгааны тав дахь номоо “өлгийджээ”

2017-12-13 13:38:59

Монголын гэрэл зурагчдын холбооны салбар Өвөрхангай аймгийн гэрэл зурагчдын холбооны тэргүүн Сэрээнэнгийн Чинбат гэрэл зурагаар судалгааны бүтээл хийсэн тав дахь номоо өлгийдөн авчээ. Мөн сүүлийн хоёр жил авсан гэрэл зургаараа үзэсгэлэн гаргасан байна.

Анх долдугаар ангийн сурагч байхдаа гэрэл зургийг шохоорхож анхныхаа зургийг авч байсан залуу өнөөдөр Өвөрхангай аймагтаа шилдэг гэрэл зурагчин болж чадсан юм. Үүний нотолгоо нь  2016 онд Монголын гэрэл зурагчдын холбооны "Шилдэг бүтээл"-ийн эзэнээр шалгарч, Арвайхээрийн өнгө гэрэл зургын уралдааны нэгдүгээр байр, “Алтан сарнай” наадмын соёл урлагын салбарын "Шилдэг  залуу"  зэрэг шагнал гэрчилнэ.

Түүний авсан зургууд түүхийн болон танин мэдэхүйн ач холбогдолтой гэдгээрээ онцлог юм.

"Унаган нутаг минь Өвөрхангай" гэрэл зургын цомог, "Өвархангай нутаг" ил захидлын багц, "Арвайхээр хот 290 жил", "Баянтээгийн уурхай" мөн сая нээлтээ хийсэн "Өвөрхангайн гайхамшигууд" цомог ном юм.

Дээрх номонд гарсан түүхийн дурсгалт газрын түүхийн тайлбарыг Ангил, Монгол тайлбартайгаар мөн байршлыг заасан гэдгээрээ аялал жуулчлал хөгжихөд өндөр хувь нэмэр оруулсан бүтээл болж байгаа юм.

Өвөрхангай аймаг дахь Гэрэл зурагчдын холбооныхон жил бүр “Алтан намар” гэрэл зургийн аялал зохион байгуулдаг бөгөөд Өвөрхангай нутгийн үзэсгэлэнт байдлаар аялан түүхийн дурсгалыг гэрэл зурагт мөнхлөн үлдээдэг юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Чинбат гэрэл зургийн үзэсгэлэн, судалгааны тав дахь номоо “өлгийджээ”  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй