Шууд Chart

Малын хүзүүнд гэрэл ойлгогчтой тууз зүүж эхэлжээ

2017-12-13 15:15:02

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-ын захирагчийн ажлын албанаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бод малын хүзүүнд гэрэл ойлгогч бүхий хүзүүвч зүүж эхэллээ.

Мянганы замын босоо тэнхлэгийн авто зам буюу Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн замын ойролцоо нутаглах малчдын 650 гаруй малд гэрэл ойлгогч бүхий хүзүүвч зүүсэн аж.

Энэхүү зүүлт нь үзэгдэх орчин хязгаарлагдмал, харанхуй орчинд цацарч харагддаг гэнэ.

Түүнчлэн Дорноговь аймгийн нутгаар улсын чанартай босоо тэнхлэгийн хатуу хучилттай замын 40 гаруй хувь буюу 408 км зам дайран өнгөрдөг. Тэгвэл хүн нас барсан, гэмтсэн ослыг нарийвчлан судлахад  зам хөндлөн гарч яваа мал дайрсан тохиолдол цөөнгүй байдаг аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Малын хүзүүнд гэрэл ойлгогчтой тууз зүүж эхэлжээ   
Үзсэн: 2215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй