Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-12-14 09:09:02

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 14-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Хар дансанд бүртгэгдсэндээ мартаж орхих вий дээ”, “Н.Назигүль: Хүү минь эмчийн буруугаас болж мэс засалд долоон удаа орлоо”, “Д.Өлзийбаатар: Агуу түүхээрээ бахардаг ч яагаад жижиг болчихов гэдгээ бид ярьдаггүй”, “Шуурга сөрөгч” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Шилдэг эрдэмтэд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ”, “Я.Санжмятав: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн 380 орчим хүүхэд орон сууцны дэмжлэг үзүүлнэ”, “Ил тод уурхайн далд сүлжээ”, “Дөрвөн настай хүүхдээ ганцааранг нь үлдээснээс болж осгож, алдах шахжээ”, “Амай Ж.Золбаяр: Донорын хууль гартал аппраттайгаа амьдарна”зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Ц.Цолмон: Үндсэн хуулийн хэлэлцүүлэг УИХ-ын нэг бүрэн эрхийн хугацаанд хийдэгтэй дүйцэх ажил боллоо”, “Төрийн тоо, нийгмийн тэнцэтгэл”, “Нөхөрлөлөөр овоглосон таван өнгө”, “Бурхны оронд байгаа буурлын дурсгалд” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Төрийн аудит тэдний зэвсэг биш”, “Ядуу хүмүүсийн гансрал зовлон гамшгийн хэмжээнд нэгэнт хүрчээ”, “Монголын гэрэл зураг-2017 шилдгүүдээ тодрууллаа”, “Гэр бүлийн хүчирхийллээр 2400 хүнийг баривчилжээ” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Эрүүл мэндийн салбар эрх мэдлийн хар зах биш”, “Нийтэд таалагдах бус нийгэмд хэрэгтэй хууль чухал”, “Хуулиа дээдэлж, нийгмээ хүндэлмээр байна гэв”, “Нью-Йоркт дэлбэрэлт үйлдсэн этгээд “Исламын улс”-ын төлөө халдлага хийснээ хүлээжээ” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй