
Латин бүжгийн ДАШТ Австрийн нийслэл Вена хотод болж өндөрлөлөө. Тэмцээний латин бүжгийн төрөлд Монгол Улсын төлөөлөн "Сарны бүжиг", "Од" хамтлагууд оролцсон юм.
“Сарны бүжиг” хамтлаг "Сарны хатан" үзүүлбэрээрээ сүүлчийн шатанд шалгараад байсан юм.
Тэд ОХУ, Герман, Австрийн хамтлагтай өрсөлдөн, шилдэг зургаан хамтлагт багтан, хоёр дахь жилдээ цом хүртлээ.
Өнгөрсөн онд тус хамтлаг тавдугаар байрт шалгаран, Латин бүжгийн төрөлд Монголоос цом хүртсэн анхны хамтлаг болсон юм. Дэлхийн бүжгийн спортын холбооноос зохион байгуулдаг энэ тэмцээнд «Сарны бүжиг» хамтлаг дөрөв дэх жилдээ оролцжээ.
“Сарны бүжиг” хамтлаг шилдэг зургаад шалгарлаа | ||
Үзсэн: 2758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.