Шууд Chart

Дуэйн Жонсон “Алдрын одтой” болжээ

2017-12-14 12:28:48

Холливуудын нэрт жүжигчин Дуэйн Жонсон холливуудын гудамжинд өөрийн гэсэн “Алдрын одтой” болжээ.

Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлсэн байна.

Тэрбээр уг ёслолын ажиллагаанд эхнэр Лаурен Хашиан, охин Жасминаа дагуулан иржээ.

Жүжигчин эр хэвлэлийнхэнд “Үнэхээр талархаж байна. Та бүхний хүчээр би энэ өндөрлөгт хүрсэн” гэжээ.

Дуэйн Жонсоныг “People” сэтгүүлийнхэн хамгийн их ашиг орлоготой арван бүтээлчийн нэгээр тодруулсан билээ.

Сонирхуулахад, тэд тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуэйн Жонсон “Алдрын одтой” болжээ  
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй