
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ жил Говь-Алтай аймгийн Есөнбулан суманд болно.
Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард “Болор цом” яруу найргийн наадмыг анх зохион байгуулсан түүхтэй.
Тэр цагаас хойш 35 дахь жилдээ болж буй тус наадмыг Алтайчууд Монгол Улсын төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулан ийнхүү зохиох гэж байна.
Зөвхөн нийслэл хотод зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадмыг орон нутгийн уншигчдад ойртуулахаар 2007 оноос Орхон, Архангай, Төв, Дорнод аймагт өмнө нь зохион байгуулж байлаа.
Өнгөрсөн жил Дорнод аймагт болоход “Болор цом”-ын эзнээр яруу найраг Борхүүгийн Батсайхан түрүүлж, “Болор цом”-ын эзэн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир хоёрдугаар байрт шалгарсан бол удаах байруудад Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Ч.Ууганбаяр, Хэнтий аймгийн харьяат, яруу найрагч Д.Гансүрэн, Дархан-Уул аймгийн харьяат найрагч М.Уянсүх нар шалгарч байв.
“Болор цом” наадам өнөөдөр Алтай нутгийн нөмөрт болно | ||
Үзсэн: 1004 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.