Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Гүйлтийн цаначид Финландын хотуудад болж буй тэмцээнд оролцсоор байна

2017-12-15 10:36:55
Error loading player: No playable sources found

2017-2018 оны олон улсын тэмцээний нээлтийг гүйлтийн цаначид эхлүүлсэн бөгөөд манай улсын Үндэсний шигшээ багийн тамирчид Финландын хотуудад болж буй цуврал тэмцээнд оролцсоор байна. 

Хамгийн сүүлд Рука хотод болсон тэмцээнээс эмэгтэйчүүдийн таван км зайн уралдаанд Ч.Отгонцэцэг 35 тамирчнаас 11 дүгээр байрт орсон бол А.Энхтуул 23, Э.Ариунтунгалаг 28 дугаар байрыг эзэлжээ.

Эрчүүдээс 10 км зайн уралдаанд Б.Ачбадрах 41 тамирчнаас 23 дугаар байранд орж 108.83 оноог авсан бол С.Дүүрэнбаяр 33 дугаар байранд орж, чансааны оноогоо ахиулсан байна. Гүйлтийн цанын үндэсний шигшээ багийн тамирчид ирэх амралтын өдрүүдэд сүүлийн тэмцээндээ оролцож, энэ сарын 20-д эх орондоо ирэх юм.

'Пёнчан-2018' өвлийн олимпийн наадамд оролцох цаначдын нэрс ирэх оны нэгдүгээр сарын 22-д эцсийн байдлаар гарна.

Манай улсаас олимпийн эрхийг 2-3 тамирчин авах магадлал байгаа хэмээн дасгалжуулагчид нь хэлж байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гүйлтийн цаначид Финландын хотуудад болж буй тэмцээнд оролцсоор байна  
Үзсэн: 1378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй