
Австри Улсын өргөмжит консулын газар, Монгол-Австрийн найрамдлын нийгэмлэг хамтран 1999 оноос зохион байгуулж буй “Венийн вальс” цэнгүүн өнөөдөр Шангрила зочид буудлын их танхимд болно.
Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болж байдаг бүжиг бүжгийн хаан вальс бүжгийг мэргэжлийн симфони оркестрын тансаг аялгуунд бүжих боломжийг олгодог энэхүү цэнгүүн нь элитүүдийн эрхэмсэг тансагийг илэрхийлэх нэгэн сайхан үдэш болох юм.
Мэдээж “Венийн вальс” цэнгүүний хамгийн сэтгэл догдлуулсан мөч болох 32 бүжигчин ёслолын вальсаар арга хэмжээг хүндэтгэлтэйгээр нээж хүрэлцэн ирсэн зочид ч мөн тэдэнтэй хамтдаа бүжиглэн цэнгэж өвөрмөц шагналын эзэн болно.
“Венийн вальс” цэнгүүн өнөөдөр болно | ||
Үзсэн: 1453 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.