Шууд Chart

Н.Мөнхшүр 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд түрүүлжээ

2017-12-15 12:59:39

Монголын оюун ухааны академийн тамирчид болох оюун ухааны ОУИМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар БНХАУ-ын Шэньжэнь хотноо олон улсын тэмцээнд амжилттай оролцжээ.

Энэхүү 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээн гурван өдөр үргэлжилж, Н.Мөнхшүр олон удаагийн гүйцэтгэлийн нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлжээ. Тэмцээний дэд байрт БНХАУ-ын тамирчин орсон бөгөөд 320 тамирчин ой тогтоолт, оюун ухааны дасгалд өрсөлдсөн байна.

2017 оны ДАШТ-ий дараа болж байгаа тус тэмцээн маш сонирхолтой болж, олон дэлхийн аварга цолтой тамирчид уг тэмцээнд оюуны чадвараа сорьсон юм. Зохион байгуулагч орны тамирчид, 60 мянган оюун ухааны тамирчдаас шигшигдэн оролцсон гэдгээрээ онцгой тэмцээн болов.

Монголын оюун ухааны академийн тамирчид сүүлийн жилүүдэд эх орнынхоо нэрийг тив, дэлхийн тэмцээнд өндөрт гаргаж байна. Хамгийн сүүлд энэ сарын 1-3-нд Индонези улсын Жакарта хотод болсон ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, багийн дүнгээр тэргүүлсэн. Тус тэмцээнд 21 орны 130 гаруй тамирчин оролцож, харааны болон сонсгол сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн. Манай баг тамирчид 90 медалиас 50-ийг хүртэж, бахдам амжилтыг үзүүлсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Мөнхшүр 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд түрүүлжээ  
Үзсэн: 1517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй