Шууд Chart

Өмнөговийн сурагчид англи хэлний чадвараа сорьлоо

2017-12-15 16:21:40

Өмнөговь аймагт англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд 12 дугаар ангийн сурагчдын дунд “Алтан хонх” тэмцээнийг зохион байгууллаа.

Өмнөговьчуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор төрөл бүрийн ажил арга хэмжээг зохион байгуулж байна. Англи хэлний таван багшийг Энэтхэг улсад 100 хувийн тэтгэлгээр сургаж мэдлэг боловсролыг нь дээшлүүлэхийн зэрэгцээ ЕБС-ийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдааныг зарлаж шилдгүүдийг шалгаруулсан.

Өнөөдөр тус хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдын дунд "Алтан хонх"-ыг зохион байгууллаа. Тэргүүн байранд тавдугаар сургуулийн сурагч Н.Хоролсүрэн, дэд тэргүүн байранд мөн тус сургуулийн  А.Болорчимэг, гуравдугаар байранд гуравдугаар сургуулийн сурагч Д.Санчирмаа нар шалгарлаа. 

Хүүхдүүдийн англи хэлний мэдлэг дээшилж, өрсөлдөх чадвар чанар ахисныг багш нар онцолж байна.

Зөвхөн ЕБС-ийн сурагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхээс гадна насанд хүрэгчид, төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ярианы клубыг хичээллүүлж байна.

Англи хэл сурах хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэн үнэ төлбөргүй тус клубд очиж суралцах боломжтой. Мөн англиар чөлөөтэй ярьдаг иргэд, төрийн албан хаагчдыг мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх, туршлага солилцуулах зорилгоор гадаадад богино болон урт хугацааны сургалт хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэг дэмжлэгтэйгээр хамруулж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өмнөговийн сурагчид англи хэлний чадвараа сорьлоо   
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй