
Үржил шим муутай хөрсөнд тохирох органик бордоог анх удаа Төв аймгийн Баянчандмань суманд 2015 оноос эхлэн үйлдвэрлэж эхэлсэн гэдгийг орон нутгийн удирдлагууд онцолж байсан юм. Бүрэн автомажсан орчин техник технологоор тоноглодсон тус үйлдвэр нь жилдээ 30-50 мянган тонн бордоо үйлдвэрлэж газар тариалан эрхлэгчдэд нийлүүлэх боломжтой юм байна.
Гарааны “Монгол эко” бордооны үйлдвэр нь эко органик бордоог малын гаралтай түүхий эдэд тулгуурлан үйлдвэрлэлийн аргаар гаргадаг бөгөөд хөрсөнд байгаа нян бактерийг бүрэн утсгах хүчин чадалтай гэдгийг холбогдох хүмүүсээс онцолж байна.
Мөн тус бордоо нь азот, каль, фосфор, агуулсан органик бордоогоо Япон, Хятад, Солонгос улсад нийлүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон бөгөөд дотоодын газар тариалан эрхлэгч нартаа хөнгөлттэй нөхцлөөр бордоогоо нийлүүлж энэ жилээс үр дүн нь гарч эхэлсэн бөгөөд бордоог ашигласан талбайн ургац мэдэгдэхүйц хэмжээгээр өссөн байна. Бордоог малын өтөг бууц, хөрзөнгөөр хийдэг төдийгүй малчин айлаас нэг машин бууцийг 10 мян төгрөгөөр ачиж үйл ажиллагаандаа ашигладаг байгаа юм.
Түүнчлэн бүх төрлийн хөрсний шинжилгээг иж бүрнээр хийдэг орчин үеийн лабораторидоо хөрсөнд 11 төрлийн, бордоонд 6 төрлийн шинжилгээг явуулж дүгнэлтийг гарган аижллдаг байна. Тус лабаротори нь шаардлагатай гэж үзвэл орчин үеийн багаж тоног төхөөрөмжөө ашиглан нүүдлээр газар тариалан эрхлэгч нарт хүрч үйлчилдэг онцлогтой.
Малын өтөг бууцаар жилд 30-50 мянган тонн бордоо гаргах боломжтой | ||
Үзсэн: 4959 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.