
2017 онд том хэлбэрийн бүтээл туурвисан хoгжмийн зохиолчдын бүтээлийг улсын санд худалдаж авах ёслол Улсын филармонид боллоо.
Засгийн газрын журмын дагуу шилдэг бүтээл шалгаруулах комисс ажиллаж гаргасан дүгнэлтийг үндэслэн таван хөгжмийн зохиолчид 39 сая төгрөг олгосон байна.
“Төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан гурван ангит концерт”-оор тэргүүн байрт тодорсон хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбат 11, “Үндэсний найрал хөгжимд зориулсан дөрвөн ангит бүтээл”-ээр хоёрдугаар байр эзэлсэн Төрийн шагналт С.Соронзонболд ес, “Оршихуйн үнэн” симфони чуулбараар удаах байрт орсон Б.Энхбаяр найм, “Труба, симфони найрал хөгжимд зориулсан концерт”-оор дараагийн байрт тодорсон Д.Цогтсайхан 6.5, “Нөмөр хадны дууль” лимбэ, симфони найрал хөгжимд зориулсан бүтээл”-ээр тавдугаар байрт шалгарсан Д.Ариунболд 4.5 сая төгрөг гардаж авлаа.
Оны шилдэг хөгжмийн бүтээлийг улсын санд 39 сая төгрөгөөр худалдаж авлаа | ||
Үзсэн: 1234 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.