Шууд Chart

ММСУХ Г.Пунцагбалжир агсаны аавд хүндэтгэл үзүүллээ

2017-12-18 14:31:36

Монголын морин спорт, уяачдын холбооны 20 жилийн ойг тохиолдуулан уг холбоог үүсгэн байгуулагч, хурдан морины нэрт зүтгэлтэн, уяач, анхны ерөнхийлөгч Г.Пунцагбалжир агсаны аав Лувсанчойндонгийн Галбадрах, түүний гэр бүлд ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар гэрт нь очиж хүндэтгэл үзүүллээ.

Г.Пунцагбалжир агсан Монголын үндэсний хурдан морины уралдааныг хөгжүүлэх, хойч үедээ уламжлан үлдээх, монгол уяачийн хөдөлмөрийг үнэлэх, монгол адууны үнэ цэнийг нэмэгдүүлэх, хурдан адууны бэсрэг угшлийг бий болгоход оруулсан нөр их хөдөлмөр, гавъяа зүтгэлийг эргэн дурсаж, түүний аавд Монголын морин спорт, уяачдын холбооны “Уяачын алдар” одонг гардуулан өгсөн юм.  

Л.Галбадрах дээрх холбооны бодлого, үйл ажиллагаа болон өөрийн хүүгийнхээ үйл хэргийн талаар дурсан ярьж, цаашдын холбооны үйл ажиллагаанд өндөр амжилтыг хүссэн юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

ММСУХ Г.Пунцагбалжир агсаны аавд хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 2192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй