
Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд “Бөртэ Чоно” шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 20-нд болно.
“Бөртэ чоно”-д чөлөөт бөхийн дөрвөн дасгалжуулагч нэр дэвшив.
Шавь нараас нь “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, П.Орхон, “U-23”-ын ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонжаргал, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Болор-Эрдэнэ болон цэргийн ДАШТ-ээс хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр, “U-23”-ын ДАШТ-ий мөнгөн медальт А.Батцэцэг, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Азийн АШТ-ий хүрэл медальт П.Өнөрбатын багш гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайхан, “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Э.Бэхбаярын анхны багш, гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ, “Парис-2017” ДАШТ-ээс алт, хүрэл, эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга нар нэр дэвшжээ.
Чөлөөт бөхийн дөрвөн дасгалжуулагч “Бөртэ чоно”-д нэр дэвшлээ | ||
Үзсэн: 1311 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.