
Спортын салбарын тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа өнөөдөр “Мираж” ресторанд болно. Монголын үндэсний олимпийн хороо 15 дахь жилдээ Монголын спортын шилдгүүдийг тодруулах гэж байна.
Уг арга хэмжээг МҮОНРТ-ийн нэгдүгээр суваг шууд дамжуулна.
“БӨРТЭ ЧОНО”-ЫН ЭЗДИЙГ ХЭРХЭН ТОДРУУЛДАГ ВЭ?
МҮОХ-ноос дараах номинацид 2017 оны шилдгүүдийг тодруулдаг.
- Спортын холбоо
- Дасгалжуулагч
- Шүүгч
- Олимпийн танхим
- Олимпийн зөвлөл
- Спорт холбооны ерөнхийлөгч
- Ерөнхий нарийн бичгийн дарга
- Спорт клуб
- Залуу тамирчин (1)
Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчдийн саналаар дараах номинацийн шилдгүүдийг тодруулдаг. Тус холбооноос зохион байгуулсан санал хураалтын шугам энэ сарын 18-ны 23.59 цагт хаагджээ.
- Эрэгтэй тамирчин (3)
- Эрэгтэй тамирчин (3)
- Шилдэг баг (1)
ШИЛДЭГ БАГ, ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД
Эрэгтэй
- Ц.Батчулуун (Шатрын ААШТ-д V байрт шалгарч, чансааны оноогоо 2570 болгон ахиулсан)
- Г.Болдбаатар (Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн)
- Э.Бэхбаяр (Чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн)
- Г.Ган-Эрдэнэ (Боксын ДАШТ-д V байр эзэлсэн)
- Г.Дорж (Бодибилдингийн “Арнольд классик” тэмцээнд түрүүлсэн)
- Н.Золбоо (Чөлөөт бөхийн ДАШТ-д V байр эзэлсэн)
- Г.Одбаяр (Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн)
- Д.Отгондалай (Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн)
- Б.Түвшинбат (Боксын ДАШТ-д V байр эзэлсэн)
- Н.Түвшинбаяр (Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн)
- О.Ууганбаатар (ДАШТ-д V байр, Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн)
- Б.Чинзориг (Боксын ДАШТ-д V байр эзэлсэн)
Эмэгтэй
- М.Анхцэцэг (Хүндийг өргөлтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, “Ашгабат-2017” Азийн наадамд түрүүлсэн)
- С.Батцэцэг (Чөлөөт бөхийн Азийн аварга болсон)
- Ц.Батцэцэг (“Ашгабат-2017” Азийн наадмын жиү жицү бөхийн төрөлд алт, мөнгөн медаль хүртсэн)
- Б.Гангаамаа (Дэлхийн долоон ноён оргилд гарсан Монголын анхны уулчин болсон)
- О.Гүндэгмаа (Буудлагын спортын Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн)
- Б.Мөнгөнчимэг (Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн)
- О.Мөнхцэцэг (“Ашгабат-2017” Азийн наадмын бүстэй барилдааны төрөлд гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн)
- П.Орхон (Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ, Армийн ДАШТ-д түрүүлсэн)
- Д.Сумъяа (Жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн)
- Г.Угалзцэцэг (Бодибилдинг, фитнессийн ДАШТ-ээс гурав дахь түрүүгээ хүртсэн)
- М.Уранцэцэг (Жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль)
Баг
- Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ баг (Азийн аварга болж, “Ашгабат-2017” Азийн наадам, гран при тэмцээнээс хүрэл медаль хүртсэн)
- Бөмбөгтэй хоккейн шигшээ баг (“В” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн)
- Хоккейн шигшээ баг (“Саппоро-2017” Азийн наадамд IV байрт шалгарч, “Challenge cup” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн)
- Волейболын ”Хасу-Мегастарс” клуб (2017 онд оролцсон бүх тэмцээндээ түрүүлсэн)
- “Эрчим” клуб (Хөлбөмбөгийн 2017 оны дээд лигт аваргалсан)
ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧИД НЭР ДЭВШИГЧИД
О.Балжинням (Жүдо)
- Монгол улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч. Удирдсан баг тамирчид нь Монголын спортын түүхэнд анх удаа ДАШТ-ээс 6 медаль (1 алт, 1 мөнгө, 4 хүрэл) хүртсэн.
Д.Батсүрэн (Бокс)
- Шигшээ багийн ахлах дасгалжуулагч. Шигшээ багийн тамирчин Д.Отгондалай ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, олимп, дэлхийн 5 дахь боксын хос медальтан болсон.
Б.Баттулга (Чөлөөт бөх)
- Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч. Удирдсан баг тамирчид нь ДАШТ-ээс 1 алт, 1 хүрэл медаль хүртсэн.
Ц.Баярсайхан (Чөлөөт бөх)
- Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч. Дэлхийн цомын эмэгтэйчүүдийн багийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.
Б.Ганбаатар (Бүстэй барилдаан)
- Бэлтгэсэн шавь О.Мөнхцэцэг нь Азийн танхимын болон тулааны спортын наадмаас 3 алт, 1 мөнгөн медаль хүртсэн.
А.Мэргэн (Хоккей)
- Мөсөн дээрх ба бөмбөгтэй хоккейн дасгалжуулагч. Дасгалжуулсан баг нь мөсөн дээрх хоккейн Азийн клубүүдийн АШТ-ий алтан медаль, бөмбөгтэй хоккейн В зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.
С.Тулга (3х3 сагсан бөмбөг)
- Дасгалжуулсан баг нь Азийн цомын алтан медаль, Азийн танхимын болон тулааны спортын наадмын хүрэл медаль хүртсэн.
Ц.Хосбаяр (Чөлөөт бөх)
- Түүний бэлтгэсэн шавь нараас П.Орхон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алтан медаль, Б.Болор-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль, Г.Отгонжаргал U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, мөн шавь нар нь цэргийн ДАШТ-ээс 2 алт, 4 хүрэл тус тус хүртсэн.
Ц.Хосбаяр (Хүндийг өргөлт)
- Түүний дасгалжуулсан шавь М.Анхцэцэг насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын түүхэн дэх анхны хүрэл медаль хүртсэн. Азийн танхимын болон тулааны спортын V наадмын аварга болсон.
Ш.Цэвэлмаа (Жүдо)
- Шигшээ багийн тамирчин Д.Сумъяа Дэлхийн аварга болж, М.Уранцэцэг, Б.Мөнгөнчимэг нар ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн.
Х.Эрдэнэт-Од (Жүдо)
- Шигшээ багийн тамирчин Д.Сумъяа Дэлхийн аварга болж, М.Уранцэцэг, Б.Мөнгөнчимэг нар ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн.
А.Энхээ (Чөлөөт бөх)
- Түүний шавь Э.Бэхбаяр ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.
ХЭН ХЭН ОНЫ ШИЛДЭГ БОЛЖ БАЙСАН БЭ?
- 2002 он: О.Пүрэвбаатар (Чөлөөт бөх)
- 2003 он: О.Гүндэгмаа (Буудлага)
- 2004 он: Х.Цагаанбаатар (Жүдо бөх)
- 2005 он: Б.Наранбаатар (Чөлөөт бөх)
- 2006 он: Х.Цагаанбаатар (Жүдо бөх)
- 2007 он: Э.Бадар-Ууган (Бокс)
- 2008 он: Н.Түвшинбаяр (Жүдо бөх) , Э.Бадар-Ууган (Бокс)
- 2009 он: Х.Цагаанбаатар (Жүдо бөх)
- 2010 он: С.Батцэцэг (Чөлөөт бөх)
- 2011 он: П.Сэрдамба (Бокс)
- 2012 он: Н.Түвшинбаяр (Жүдо бөх)
- 2013 он: М.Уранцэцэг (Жүдо бөх)
- 2014 он: Г.Болдбаатар (Жүдо бөх), С.Цэрэнчимэд (Чөлөөт бөх)
- 2015 он: С.Батцэцэг (Чөлөөт бөх)
- 2016 он: Д.Отгондалай (Бокс), Д.Сумъяа (Жүдо)
Бөртэ чоно”-тонгууд өнөөдөр тодорно | ||
Үзсэн: 1428 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.