Шууд Chart

Д.Сумъяа, П.Орхон хоёрын хэн нь “Бөртэ чоно” хүртэх вэ

2017-12-20 18:00:36

Монголын үндэсний олимпын хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Бөртэ чоно” наадам яг одоо эхэлж байна.

Ардын багш Ц.Дамдин 2002 онд санаачилсан эл шагналыг “Рио-2016” олимпын “шарх”-аа нөхөн, 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулан дэлхийн аварга болсон Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлснээс гадна энэ онд оролцсон бүх тэмцээндээ түрүүлсэн Гавьяат тамирчин П.Орхон нарын аль нэг нь хүртэх болов уу хэмээн спортын хорхойтнууд таамаглаж байна. Эсвэл хоёулаа “Бөртэ чоно” хүртэх магадлалтай. Спортынхноос нэг онд хоёр тамирчин эл шагналын эзнээр тодорсон тохиолдол цөөнгүй. 2008 онд Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, 2009 онд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, П.Сэрдамба, 2014 онд Гавьяат тамирчин Болдбаатар, С.Цэрэнчимэд, өнгөрсөн жил Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Гавьяат тамирчин Д.Отгондалай нар “Бөртэ чоно” хүртсэн юм. 2017 онд тус шагналд хэн, хэн нэр та бүхэнд сонирхуулъя. 

Шилдэг эрэгтэй тамирчин:

1. Цэгмэдийн Батчулуун (Дэлхийн цомын аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцон, Азийн АШТ-д V байрт шалгарч, чансааны оноогоо 2570 болгон ахиулсан)
2. Ганбатын Болдбаатар (Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл)
3. Эрдэнэбатын Бэхбаяр (Чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл)
4. Ганхуягийн Ган-Эрдэнэ (Боксын ДАШТ-д V байрт шалгарсан)
5. Гансүхийн Дорж (Бодибилдингийн “Арнольд классик” тэмцээнд түрүүлсэн)
6. Нацагсүрэнгийн Золбоо (Чөлөөт бөхийн ДАШТ-д V байрт шалгарсан)
7. Ганбаатарын Одбаяр (Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл)
8. Доржнямбуугийн Отгондалай (Боксын ДАШТ-ээс хүрэл)
9.  Бямбаагийн Түвшинбат (Боксын ДАШТ-д V байрт шалгарсан)
10. Найдангийн Түвшинбаяр (Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл)
11. Отгонбаатарын Ууганбаатар (ДАШТ-д V байрт шалгарч, Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн)
12. Баатарсүхийн Чинзориг (Боксын ДАШТ-д V байрт шалгарсан)

Шилдэг эмэгтэй тамирчин:

1. Мөнхжанцангийн Анхцэцэг (Хүндийг өргөлтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, “Ашгабат-2017” Азийн наадамд түрүүлсэн)
2. Соронзонболдын Батцэцэг (Чөлөөт бөхийн Азийн аварга болсон)
3. Цогт-Очирын Батцэцэг (“Ашгабат-2017” Азийн наадмын жиү жицү бөхийн төрөлд алт, мөнгөн медаль)
4. Бадамгаравын Гангаамаа (Дэлхийн долоон ноён оргилд гарсан Монголын анхны уулчин болсон)
5. Отрядын Гүндэгмаа (Буудлагын спортын Азийн АШТ-ээс мөнгөн медаль)
6. Балдоржийн Мөнгөнчимэг (Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль)
7. Отгоны Мөнхцэцэг (“Ашгабат-2017” Азийн наадмын бүстэй барилдааны төрөлд гурван алт, нэг хүрэл медаль)
8. Пүрэвдоржийн Орхон (Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ, Армийн ДАШТ-д түрүүлсэн)
9. Доржсүрэнгийн Сумъяа (Жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн)
10. Гамбагаагийн Угалзцэцэг (Бодибилдинг, фитнессийн ДАШТ-ээс гурав дахь түрүүгээ хүртсэн)
11. Мөнхбатын Уранцэцэг (Жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль)

Шилдэг баг:

1. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ баг (Азийн аварга болж, “Ашгабат-2017” Азийн наадам, гран при тэмцээнээс хүрэл медаль)
2. Бөмбөгтэй хоккейн шигшээ баг (“В” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль)
3. Хоккейн шигшээ баг (“Саппоро-2017” Азийн наадамд IV байрт шалгарч, “Challenge cup” тэмцээнээс мөнгөн медаль)
4. Волейболын ”Хасу-Мегастарс” клуб (2017 онд оролцсон бүх тэмцээндээ түрүүлсэн)
5. ”Эрчим” клуб (Хөлбөмбөгийн 2017 оны дээд лигт аваргалсан)

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Сумъяа, П.Орхон хоёрын хэн нь “Бөртэ чоно” хүртэх вэ  
Үзсэн: 1680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй