Шууд Chart

Д.Отгондалай, Д.Сумъяа нар “Бөртэ чоно"-ийн хошой эзэн боллоо

2017-12-20 19:31:22

Монголын үндэсний олимпын хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулдаг оны шилдэг тамирчин, дасгалжуулагч тодруулдаг “Бөртэ чоно-2017” ёслолын ажиллагаа дөнгөж сая болж, 2017 оны шилдгийн шилдэг тамирчнаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, гавьяат тамирчин Д.Отгондалай нар тодорлоо.

Мөн шилжин явах цомын эзнээр Д.Сумъяа шалгарсан юм. Уг арга хэмжээнд спортын 106 сэтгүүлч санал өгчээ. 

Энэхүү арга хэмжээг Монгол Улсын ардын багш Ц.Дамдин 2002 онд санаачилсан юм.

Спортынхноос нэг онд хоёр тамирчин эл шагналын эзнээр тодорсон тохиолдол цөөнгүй. Тодруулбал 2008 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, 2009 онд Х.Цагаанбаатар, П.Сэрдамба, 2014 онд гавьяат тамирчин Б.Болдбаатар, С.Цэрэнчимэд, өнгөрсөн жил хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, гавьяат тамирчин Д.Отгондалай нар хүртсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Отгондалай, Д.Сумъяа нар “Бөртэ чоно"-ийн хошой эзэн боллоо  
Үзсэн: 2129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй