
МҮОХ-ны тэргүүн дээд “Бөртэ Чоно-2017”-ын шагнал гардуулах ёслол өнөөдөр “Мираж” ресторанд ёслол төгөлдөр эхэлж байна.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн “Хасу-Мегаватт” компанийн гүйцэтгэх захирал Ж.Түмэн-Аюуш ерөнхийлөгчтэй “Хасу-Мегастарс” клуб “Бөртэ Чоно”-ын 2017 оны шилдэг клубээр тодров.
Тус клубээр овоглодог тамирчид, дасгалжуулагч, хамт олонд халуун баяр хүргэе. “Хасу-Мегастарс” клуб нь чөлөөт бөх, волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, софт теннис, 100 буудалт даамын спортын төрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг юм.
Түүнчлэн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нэг алт, нэжгээд хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ-ээс нэг мөнгө, хоёр хүрэл, залуучуудын ДАШТ-ээс гурван хүрэл, өсвөр үеийн ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн холбоо 2017 оны шилдэг спортын холбоогоор тодорлоо.
“Хасу-Мегастарс” шилдэг клуб, МЧБХ шилдэг спортын холбоогоор тодров | ||
Үзсэн: 1437 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.