Шууд Chart

Роналдогийн ээлжит бэлэг

2017-12-21 08:59:54

-2017 он Роналдогийн хувьд төгс болж өнгөрсөөр... Испаний лиг, испаний супер цом, аваргуудын лиг, клубын дэлхийн аваргад түрүүлж Португалын шигшээ багаа хөтлөн дэлхийн аваргын эрхээ авсан.

-Мөн гэр бүлийн хувьд ч өнөр өтгөн болж тээгч эхээр хоёр ихэр хүүхэд, одоогийн найз бүсгүй Жоржиньо Родригез нь ээж болж, Рон нийт дөрвөн хүүхэдтэй болоод байна.

-Тэгвэл он дуусахаас өмнө Роналдо өөр нэгэн амжилтыг эхлүүлжээ. Тэр Чили Улсын Сантьяго хотноо хүүхдийн маш том цогц эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл Барилгын бүх зардлыг Роналдо Итали бизнесмэн Алессандро Прототой хамтран даахаар болжээ.

-Итали бизнесмэнтэй хамтарч Роналдо Өмнөд Америкт олон төсөл ажлыг эхлүүлээд байгаагийн нэг нь Чилид баригдах эмнэлэг ба цаашлаад хөлбөмбөгийн хүүхдийн акедеми, хорт хавдрын эсрэг сан зэрэг үйл ажиллагаануудыг төлөвлөсөн байна.

-Саяхан 2013 оны Баллон Дорын цомоо 600 мянган еврогоор зарж хүүхдийн хүсэл биелүүлэх төвд хандивлаж байсан Рон хэдхэн өдрийн өмнө Инстаграм хуудсаараа дамжуулан цусаа хандивлахыг мөн уриалжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Роналдогийн ээлжит бэлэг  
Үзсэн: 1369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй