Шууд Chart

“Хавар” уран сайхны энэ сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болно

2017-12-21 13:44:11

МҮОНРТ, “Номадиа” пикчерсийн хамтын бүтээл “Хавар” уран сайхны 19 ангитай кино энэ сарын 29-өөс үзэгчдийн хүртээл болно.  

Уг киноны найруулагчаар Л.Ариунжаргал, зураглаачаар Ж.Нямсүх, продюсероор Л.Нинжжамц, зохиолчоор Ч.Ханчулуун нар ажиллажээ.

МҮОНРТ-ийн хагас зуун жилд зориулагдсан уг киногоор залуу үзэгчдийг амьдралдаа амжилтанд хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх, чармайх, хичээнгүй байхад нь урам зориг өгөх. Мөн улс орныхоо тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад уриалжээ.

Гол дүрүүдэд эрч хүчтэй залуу жүжигчид тоглосноороо онцлог юм. Тодруубал Жүлдыз, Анхбаяр, Ганбат, Асардарь, Намуун, Ганга-Оргил нар дүр бүтээжээ. Мөн Ганга-Оргил Намуун, Жүлдыз нар саундтрэкийг бүтээлцэж, анимейшн зургийг зураач Энххүслэн бий болгов.

Киноноос үзэгч та багаасаа өнчирсөн залуу дунд сургуулийн дүүгээ өсгөхийн тулд өдөр шөнөгүй сурч, ажиллаж амжилтанд хүрэхийн төлөө бүх хүчээ дайчлан зүтгэж, тэмүүлэх. Их сургуулиа дөнгөж төггсөн ч, сурсан мэдлэг боловсролоороо гэр бүлийн бизнесээ аварч байгаа охин, өнөөгийн санхүүгийн хямралыг даван туулахад төрөөс тусламж гуйх нь биш, харин хувийн хэвшил, хувь хүмүүсийн зүтгэл, итгэл, хайр, уйгагуй хөдөлмөр л Монголчуудыг өөртөө итгэлтэй болгож, аливаа саад бэрхшээлийг даван туулж, илүү сайхан ирээдүйг зорьж тэмүүлэхэд чиглүүлж буй залууг харж болно. Мөн тэдний хайр сэтгэл амьдралд хэрхэн хөлөө олохыг мэдрээрэй.

Нэрний хувьд хаврын улиралд бүх зүйл шинээр эхэлдэг гэсэн санааг илэрхийлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хавар” уран сайхны энэ сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болно   
Үзсэн: 1754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
kk [202.21.106.xxx] 2017-12-21 21:10
neriig zassan deer bx

Бидэнтэй нэгдээрэй