
Монголын радио, телевизийн салбарын ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, урам зоригийг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, салбарын хамт олны хооронд нөхөрлөл, нөхөрсөг хамтын ажиллагааг бэхжүүлэх, шилдэг инженер техникчдийн багийг шалгаруулах зорилгоор МҮОНРТ-ээс "Радио, телевизийн салбарын шилдэг инженер техникийн ажилтнуудыг шалгаруулах мэргэжлийн ур чадварын уралдаан"-ыг маргааш МҮОНРТ-ийн төв байранд зохион байгуулна.
Радио телевизийн салбарын шилдэг инженер техникийн ажилтнуудыг шалгаруулах
мэргэжлийн ур чадварын уралдааны удирдамж
2017.12.13
Зорилго
Радио телевизийн салбарын инженер техникийн ажилтнуудын дунд мэргэжлийн ур чадварын уралдааныг зохион байгуулж дүгнэх, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, урам зоригийг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хамт олны хооронд нөхөрлөл, нөхөрсөг хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллагуудын шилдэг инженер техникчдийн багийг шалгаруулахад оршино.
Уралдааны төрөл, явагдах хугацаа, газар
- Мэргэжлийн ур чадварын уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн бэлдсэн радио өргөн нэвтрүүлгийн технологи, телевизийн өргөн нэвтрүүлгийн технологи, IP сүлжээ, ерөнхий онол, схем угсралт гэсэн төрлүүдээр явагдана.
- Мэргэжлийн ур чадварын уралдаан нь дээрх 5 төрлөөр 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 15.00 цагт МҮОНРТ-ийн байранд Радиогийн “Цагаан Лавай” студид болно.
Багуудын бүрэлдэхүүн
Мэргэжлийн ур чадварын уралдаанд Радиогийн болоод Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын инженер техникийн ажилтнууд баг болж оролцох ба баг тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.
Шагнал
Уралдааны нэгдсэн дүнгээр багуудыг байр эзлүүлж тэргүүн байр эзэлсэн нэг багийг шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар, дэд байр эзэлсэн нэг багийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
БАЙР |
ШАГНАЛ /ТӨГРӨГ/ |
1 |
1,000,000 төг/нэг сая/ |
2 |
500,000 төг /таван зуун мянга/ |
Уралдааны зохион байгуулалт
- Багийн дарга нар гишүүдийнхээ мэдүүлэгээ 2017 оны 12 дугаар сарын 20-ны 18.00 цагаас өмнө ажлын хэсгийн нарийн бичигт өгнө. Мэдүүлэгт гишүүдийн овог нэр, байгууллага, албан тушаалыг тодорхой бичнэ.
- 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 00 цагаас Техникийн төвийн захирлын өрөөнд чиглүүлэх зааварчилгаа өгнө. Үүнд ажлын хэсгийн гишүүд, шүүгчдийн төлөөлөл, багийн дарга нар оролцоно.
- Багууд уралдаан болоод уралдааны нээлт, хаалтын ажиллагаанд мэдүүлэгт ирүүлсэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд, багийн гишүүд ижил өнгө загварын хувцаслалт, энгэрийн тэмдэг эсвэл зүүлттэй байна .
- Уралдааны зохион байгуулалт, дүгнэлт шийдвэртэй холбоотой аливаа асуудлаар ажлын хэсэг, шүүгчдэд тавих санал гомдлыг зөвхөн багийн дарга нар тавьж байна.
Уралдааныг дүгнэх журам
- Уралдааныг мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хөндлөнгийн 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчид шүүнэ.
- Шүүгчид уралдааны даалгавар тус бүрийн дараа багуудын гүйцэтгэлийг харгалзан 1-5 оноог өгнө
- Багуудын авсан оноог тухай бүрд нь дэлгэцэнд харуулна.
- 5 асуултын нийлбэр оноогоор багуудыг байр эзлүүлнэ.
Харилцах утас: 99173359 /Ажлын хэсгийн нарийн бичиг/
Мэйл хаяг: norjmaa_6677@yahoo.com
Радио, телевизийн салбарын шилдэг инженер техникийн ажилтнууд маргааш өрсөлдөнө | ||
Үзсэн: 1618 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.