Шууд Chart

Залуу уяачид Хэнтий аймагт шинэ жилээ тэмдэглэв

2017-12-22 11:35:34

Монголын морин спорт, залуу уяачдын холбооны нэгдсэн шинэ жил, оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа Хэнтий аймагт боллоо.

Үүнд “Хэнтий аймаг дахь салбар холбоо” шилдгийн шилдгээр шалгарчээ. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ММСЗУХ-ны ерөнхийлөгч Д.Гантулга, дэд ерөнхийлөгч Н.Батбаяр, ЕНБД Н.Мөнхбаясгалан, хяналтын зөвлөлийн дарга Э.Цэнд-Аюуш, ММСЗУХ-ны Хөвсгөл, Төв, Дорнод аймгийн салбар холбоодын тэргүүн, тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нар оролцжээ.

Уг баярын үеэр Хэнтий аймгийн хэмжээнд шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд шилдэг хүлэг, шилдэг морины зүтгэлтэн, шилдэг залуу уяач, шилдэг уралдаанч хүүхэд тодорч, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны нэрэмжит шагналын эзэн болов.

Сонирхуулахад ММСЗУХ нь уламжлалт хурдан морины уралдааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүд болон алдар цуутай хурдан хүлгийн эздэд "Шилдэг морины зүтгэлтэн”, авъяас билэгт залуу уяачдад "Шилдэг залуу уяач", адтай одтой уралдаанч хүүхдүүдэд "Шилдэг хүлэгч хүүхэд" гэсэн шагналыг энэ жилээс олгодог боллоо.

Ийнхүү тэд нэг жилийн хугацаанд хийсэн бүтээснээ дүгнэн хэлэлцэж, амжилт бүтээлээ бахархан тэмдэглэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Залуу уяачид Хэнтий аймагт шинэ жилээ тэмдэглэв  
Үзсэн: 1617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй