Шууд Chart

П.И.Чайковскийн нэрэмжит сургуулийн оюутан Б.Уранзолбоо тайлан тоглолтоо хийв

2017-12-22 12:11:35

ОХУ дахь Монголын Элчин Сайдын яаман дээр П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн Консерваторын дуурийн дуулаачийн ассистент стажер, олон улсын тэмцээний шагналт Б.Уранзолбоогийн тайлан тоглолт өчигдөр боллоо. Тэрбээр тус сургуулийн тавдугаар курсын оюутан бөгөөд бүх Оросын болон олон улсын тэмцээний шагналт Валерия Ивановнатай хамтаран уран бүтээлээ толилуулсан юм.

Энэхүү үйл ажиллагааг үзэж сонирхохоор хүрэлцэн ирсэн хүндэт төлөөлөгчдөд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд хатагтай Банзарагчийн Дэлгэрмаа, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд хатагтай Номасонто Мария Сибанда-Туси, П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн Консерваторын орлогч захирал Слуцкая Лариса Евдокимовна нар байлаа.

П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн Консерваторыг Монгол Улсын үе үеийн сор болсон уран бүтээлчид дүүргэж байжээ. Тодруулбал Монгол Улсын ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Г.Хайдав, ардын жүжигчин А.Загдсүрэн, Б.Жавзандулам, гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн нар юм.

Сүүлийн 30 жилийн турш Монгол Улсаас тус сургуульд оюутан элсэн суралцаагүй байсан бөгөөд Улсын Филармонии гоцлол дуулаачид болох Б.Монголхүү 2016 оноос, Б.Уранзолбоо 2017 оноос суралцаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

П.И.Чайковскийн нэрэмжит сургуулийн оюутан Б.Уранзолбоо тайлан тоглолтоо хийв  
Үзсэн: 1793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй