Шууд Chart

Говь-Алтайн нэгдсэн эмнэлгээр эмчлүүлэгчдийн 30 хувь нь ханиад томуугаар өвджээ

2017-12-22 13:25:29

Томуу, томуу төст өвчний дэгдэлт хүйтэн сэрүүний улиралд эрс нэмэгддэг. Иргэд ханиадны вирусын эсрэг дархлаа тогтоогүй эмнэлэгт хүндэрч ирэх тохиолдол багагүй байгааг Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч мэргэжилтнүүд хэлж байгна. Тэдний хэлж байгаагаар томуугийн янз бүрийн халдвараар өвчилсөн тохиолдолд 90 гаруй хувь нь гэрээр асарч сувилан, эмчлэгдэж эдгэрэх боломжтой гэнэ. Томуугийн вирүс нь хлор агуулсан ариутгалын бодист амархан идэвхгүй болдог тул урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой хэдий ч иргэд өөрсдийн дураар эм хэрэглэж, өвчинөө даамжруулах нь олонтоо байдаг гэнэ. Говь-Алтай аймгийн тухайд ханиадны өвчлөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад их биш ч ханиад томуугийн дэгдэлт багагүй байгааг хэлж байна.

Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтнүүдийн 30 нь хувь нь ханиад томуугаар өвчилсөн ахмад настнууд байна.

Эдгээр өвчтөнүүдийн ханиад хүндэрч хатгаа авах тохиолдол багагүй гарч байгаа аж. Ханиад нэгэнт хүндэрсэн бол өөрөө эмчлэх гэж оролдож цаг алдсанаас эмчид үзүүлж, заасан эмчилгээг зааврын дагуу бүрэн эдгэртэл хийлгэж, гам дэглэмийг зөв сахих хэрэгтэйг санууллаа.

Харин халууны шалтгаантай уушгины өвчнийг эмчлэхгүй удаж, хугацаа алдсан тохиолдолд эмчлэхэд төвөгтэй болдог гэдгийг хэллээ. Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүүцэл сайн байх явдал тул зөв хооллон, биеийн тамирын дасгал хийж, хөдөлгөөнийг эрхэмлэн, хангалттай амарч, бухимдаж сандрах зэргээр сэтгэл санааны тавгүй байдалд орохоос зайлсхийх нь нэн чухал гэдгийг зөвлөж байна.

Мөн антибиотекийг зорилгогүй хэрэглэснээр харшил үүсч, эд эсийн нөхөн төлжилтийг  дарангуйлдаг учраас иргэд эмчид үзүүлж, эмчилгээг эмчийн зааврын дагуу хийснээр томуу, томуу төст өвчнийг бүрэн эдгээх боломжтой юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Говь-Алтайн нэгдсэн эмнэлгээр эмчлүүлэгчдийн 30 хувь нь ханиад томуугаар өвджээ  
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй