
Мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү энэ сарын 31-нд Японы интернет “ABEMA TV” телевизийн “Асашёорюүг унагаагаад 10 сая иэн” нэвтрүүлэгт оролцох гэж байгаа билээ.
Асашёорюүг дохёноос түлхэн гаргаж, шагналын мөнгө авахын тулд эхлээд тамирчин биш жирийн таван залуу оролдоно. Харин тэдний дараа гурван VIP өрсөлдөгч гарч ирэх юм.
“ABEMA TV”-гээс зарласан анхны VIP өрсөлдөгч нь Америкийн холимог тулаанч Боб Сапп нэрлэгдээд байгаа. Сапп бол америк хөлбөмбөг тоглож байсан, бие бялдар томтой тамирчин.
Харин дараагийн өрсөлдөгч нь 2004 оны Афиний олимпийн жүдо бөхийн 90 кг-ийн жингийн мөнгөн медальт, 2005 оны дэлхийн аварга, 2008 оны Азийн аварга Изүми Хироши сонгогджээ.
Тэрбээр 2009 онд зодог тайлаад холимог тулаанд шилжсэнээсээ хойш зургаан удаа тоглохдоо дөрвөн ялалт байгуулаад байна.
Харин сүүлчийн VIP өрсөлдөгч хэн байх нь оньсго мэт.
“Асашёорюүг унагаагаад 10 сая иэн” тэмцээний дүрэм харитэ алгадах мэх хийхгүй, тачиай дээр зайлахгүй, тохойлдож мөрлөхгүй гэсэн гурван дүрмээс бусад нь мэргэжлийн сүмотой ижилхэн гэнэ.
Д.Дагвадоржийн хоёр дахь өрсөлдөгч олимпийн мөнгөн медальт Изүми Хироши байжээ | ||
Үзсэн: 1174 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.