
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 25-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Г.Батцэнгэл: Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа давхар бүртгүүлэхээр судалж байна”, “Улсын гадаад харилцаа улстөржилтийн зохиос болсоор байх уу”, “Х.Сайхансанаа: Монголдоо ясаа тавих гэж очдоггүй л байгаасай”, “Ц.Хосбаяр: М.Анхцэцэг бидний төдийгүй багшийн минь мөрөөдлийг биелүүлсэн” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “М.Оюунчимэг: Б.Хурц буруутай үйл ажиллагаа явуулж, хүмүүс хэлмэгдсэн бол хариуцлагаа хүлээх ёстой”, “Байхгүй хүнийг байнгын хорооны даргаар томилсон чуулганы бантан”, “Монголбанкны алдагдал 3.1 их наяд төгрөгтэй тэнцэж байна” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Хүчирхийлэлд ялагч үгүй”, “Үндэсний бахархалт шувуу ба боловсон наймаа”, “Импортын эрчим хүчийг албан татвараас төлөөлөхийг дэмжлээ”, “Өсвөр насныхан цахим ертөнцөд бие биеэ дарамтлах нь ихэсчээ” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Захиалгын шүүх бий болж, шударга ёсны сүүлчийн чөдөр тасрах вий”, “Ж.Хунан: Хүн бүр хуулийн хамгаалалтад байж, үр шимийг нь хүртэх ёстой”, “Шинэ жилээр “Цөмөөхэй”-тэй ирдэг Д.Алтанхуяг”, “Адууны түүх үнэнтэй нүүр тулгах олон асуулт” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Бодлогын залгамж чанар хаачив”, “Хүчирхийлэлгүй Ёолкдохсон”, “Саудын ханхүү Аль-Валидыг зургаан тэрбумаар суллана гэв”, “Бодлогын залгамж чанар хаачив”, “До. Цэнджав: Монгол амьдрал, түүх, ахуй, нүүдэлчний соёл тэр чигээрээ алт” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 2875 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.