
МҮОНРТ, “Unitel” группын хамтын бүтээл “Хавар” олон ангит уран сайхны киноны нээлт өнгөрсөн баасан гарагт боллоо. Нээлтийн үеэр улаан хивсний ёслол, босоо хүлээн авалт болж, цөөн тооны үзэгч, уран бүтээлч, кино багийнхан эхний ангийг толилууллаа. Залуу уран бүтээлчдээр дүүрэн уг бүтээл энэ сарын 29-ний 22:10 цагаас МҮОНРТ-ийн нэгдүгээр сувгаар гарах бөгөөд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс зөвхөн ажлын өдрүүдэд үргэлжилж гарах гэнэ.
4К технологоор хийгдэж univision-ний кино санд байрлах энэхүү 19 ангитай уг бүтээл найман дуутай ба дуу бүр киноны үйл явдалд тохирсон утга агуулгатай аж.
Үйл явдал Маралд найз залуу Халиун нь гэрлэх санал тавих хэдий ч түүнд татгалзснаар киноны үйл явдал эхэлнэ. Эрх танхи дураараа өссөн Маралын амьдрал эмээ дүүтэйгээ амьдрах энгийн амьдралтай оюутанд залуу Билгээтэй учирснаар үйл явдал үргэлжлэх болно.
Киноны эмэгтэй гол дүрийг бүтээсэн "Anemone" хамтлагийн гишүүн Х.Жулдыз өөрийн хамтлагийн гишүүн Жаннагийн хамт тус киноны найман дууны нэгийг дуулжээ.
Үүнээс гадна тэд хамтран хэд хэдэн шинэ бүтээл туурвиад байгаа гэнэ.
“Хавар” киноны нээлт боллоо | ||
Үзсэн: 1429 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.