Шууд Chart

Боулингийн "хаад" тодорлоо

2017-12-25 13:52:04

Монголын боулинг сонирхогчдын холбооноос жилийн туршид тэмцээн уралдаануудыг тогтмол явуулдаг билээ. 2017 оны сүүлчийн King of the bowlin team гурвалсан багийн тэмцээн өчигдөр боллоо.

Багууд урьдчилсан шатанд найман тоглолт гүйцэтгээд хамгийн өндөр оноо авсан эхний дөрвөн баг цааш өрсөлдөж аваргаа тодруулсан юм. Нэгээр шалгарсан баг дөрөвдүгээр байранд орж, дөрвөөр гарсан баг нь аваргын цом, медаль хүртэж, хааны титэм болон нөмрөгийг нь өмслөө. Тус тэмцээний онцлог нь тамирчид өөрсдөө багаа бүрдүүлдэг учраас маш өрсөлдөөнтэй болдог.

Тэмцээний аваргаар Э.Харцага ахлагчтай Т.Нансалмаа, Д.Амьбөх нарын баг тодорч, мөнгөн медалийг Д.Нацагдорж ахлагчтай Ю.Ганболд, Ж.Содномдорж нарын баг, хүрэл медалийг Д.Чулуунбаатар ахлагчтай Г.Шинэбаяр, Ц.Молор нарын баг хүртсэн юм.

Холбооноос зохион байгуулсан сүүлийн тэмцээнүүдийн бүх медалийг ивээн тэтгэсэн АНУ-ын Вашингтон DC хотын боулингийн клубын тэргүүн Б.Батбаяр, гэргий П.Байгаль нар King of the bowlin team-ийн гоёмсог ховор нандин медалийг ч эрх чөлөөний орноос явуулсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Боулингийн "хаад" тодорлоо  
Үзсэн: 2298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй