Шууд Chart

“Унаганууд” тэргүүлж, “Хангарьд”, “Атлетик 220”, “Сэлэнгэпресс”, “Арвис” клүб удаалж байна

2017-12-25 17:15:22

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй футзалын дээд лигийн IV тойргийг “Унаганууд” 12 оноотой тэргүүлсэн хэвээр байгаа бол “Хангарьд”, “Атлетик 220”, “Сэлэнгэпресс”, “Арвис” клубүүд удаалж байна.

Футзалын дээд лигийн дархан аварга “Унаганууд” багтай тэнцэх болон хожих баг одоогоор гараагүй байна. Өчигдөр болсон тоглолтод “Унаганууд” баг “Атлетик 220”-ийг 9:2 онооны харьцаагаар хожлоо. “Унаганууд”  29 дэх хожлоо авч байгаа нь энэ бөгөөд тэд 2015 оны гуравдугаар сарын 1-нээс тасралтгүй ялалтаа эхлүүлжээ. Футзалын дархан аварга ''Унаганууд'' багийг аль баг зогсоох вэ гэдэг асуулт гарсан нь ийм учиртай.

Мөн футзалын дээд лигийн мэргэн буучдын жагсаалтыг “Унаганууд” багийн Э.Пүрэвдорж тэргүүлж байна.

Футзалын дээд лигийн тэмцээнийг “М-Си-Эс Кока-Кола” ХХК ивээн тэтгэн явуулж байгаа бөгөөд тэмцээн амралтын өдрүүдэд футзалын ордонд болж байна.

ФУТЗАЛЫН ДЭЭД ЛИГИЙН IV ТОЙРОГ: /2017.12.24/

'Соёмбын барсууд' 4:10 'Гоёо Эф Си'

'Атлетик 220' 2:9 'Унаганууд'

'Хангарьд' 5:5 'Улаанбаатарын Мазаалайнууд'

'Хоромхон' 3:6 'Дэрэн'

'Арвис' 7:9 'Сэлэнгэпресс'

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Унаганууд” тэргүүлж, “Хангарьд”, “Атлетик 220”, “Сэлэнгэпресс”, “Арвис” клүб удаалж байна   
Үзсэн: 1413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй