
Ховд аймгийн хөөмийч, туульч, “Хөлгөн туульс” төвийн тэргүүн Э.Баатаржав АНУ-д болсон Дэлхийн ардын урлагийн 30-р наадамд оролцож, гран при шагналыг эх орондоо авч иржээ.
Ховд аймгийн Дуут сумын Босгын эх гэдэг газар мэндэлсэн түүний бага нас их туульч С.Чойсүрэн, Б.Уртнасан, Б.Авирмэд, цуурч Ц.Авирмэд, З.Ядмаа, П.Наранцогт, Ж.Эрдэнэцогт нарын дунд өнгөрчээ.
Түүний аав, өвөг эцэг нь мөн туульч юм. Тууль, цуур, хөөмэй гурав хүйн холбоотой. Алтайн хөх уулсын цэнхэр суунаг татсан хөндийд товшуур хөгжмийн аялгуу дуурсаж, тууль хайлахад лус савдгууд нүүдэлчдийн хотноо айлчлан ирдэг гэдэг.
Судлаач эрдэмтэд ч энэ л сүрлэг уулсаар нутаглагч нүүдэлчдийн дунд тууль үүссэн гэж үздэг. Монгол ардын аман билгийн нэн эртний терөл хэлбэрийн нэг Монгол туулийг “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн ЮНЕСКО- гийн жагсаалт”-д 2009 онд бүртгэн тунхагласан билээ.
Э.Баатаржав АНУ-д болсон наадмын гран при шагналыг хүртжээ | ||
Үзсэн: 1554 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.