Шууд Chart

Сүүлийн үед фэйсбүүкээр залилангийн хэрэг их гарч байна

2017-12-27 08:42:34

Саяхнаас  цахим мөнгөний хулгай, дээрэм, тонуул  зэрэг гэмт хэргүүд гарч эхэлсэн. Энэ тухай ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулага авахад “Сүүлийн үед цахим орчинд  гэмт хэрэг маш ихээр үйлдэгдэж байна. Энэ хэрэг  цахим орчинд үйлдэгддэг. Мэдээж энэ нь тус тусдаа ойлголт юм. Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт цахим гэмт хэрэг гэж юу вэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн байдаг.

Тодруулбал, тухайн байгууллага болон хувь хүний  мэдээллийн аюулгүй байдалд хууль бусаар халдах, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх, хортой программ бүтээж түүнийгээ тараах, захидлын нууцад халдах зэргийг цахим гэмт хэрэг гэж үздэг. Харин цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг бол цахим орчинг ашиглаж хүнийг гүтгэх, доромжлох, гэмт хэрэгт өдөөн турхирна.

Садар самууныг сурталчилна, оюуны өмчийг хулгайлна, бусдыг залилан мэхэлнэ. Далайлган сүрдүүлж, заналхийлэхийг хэлж байгаа юм. Гэмт хэргийн хэлбэрүүд цахим орчин руу шилжчихсэн гэж болно. Тэгвэл сүүлийн үед фэйсбүүкээр ихээр гарч буй залилангийн хэргүүдийн этгээдүүдийг шалгаж байна” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сүүлийн үед фэйсбүүкээр залилангийн хэрэг их гарч байна  
Үзсэн: 1376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй