
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 24-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Б.Жаргалсайхан: Г.Гомбосүрэн гуайгаас өвлийн өвгөний хариуцлагатай албыг хүлээн авч, цааш нь залгуулж явна”, “500 саяын азтан Ж.Алтанзул: Хэдэн үеэрээ бусдад гэм хоргүй, зөв зам мөртэй явсны шагнал ингэж ирдэг юм байна”, “Ж.Батсайхан: Аархал, хийморь хоёрынхоо хүчинд амьд явна” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
“ӨНӨӨДӨР” СОНИН
Уг сонинд “Улаанбаатараас нүүхээс өөр сонголт байна уу”, “Шилдэг улстөрч боллоо гээд ширэн нүүрлээд зогсож байх вий дээ”, “Л.Мөнхтүвшиг: Хятадаас хоёр иргэнээ авчрах хэлэлцээ хийж байна” зэрэг мэдээлэл багтжээ.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Оны онцлох 10 хүнийг нэрлэж байна”, “Дарга солигдсон жил”, “Согтуу шөнө”, “Дуулиант хэрэг тасраагүй 2017 он” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Тэдний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусах нь ээ”, “2017 оны онцлог ишлэлүүд”, “Чулуу бичдэг бас зурдаг”, “Монгол хүн өөрийн хэн болохыг оноох хэрэгтэй” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “НӨАТ-ын урамшуулал лотерей биш”, “Хурган дарга нарын халаасыг нэг бүрчлэн шалгах цаг болжээ”, “З.Баасанням: АТГ-ын албан хаагчдын цалинг нэмсэн гэдэг нь ташаа мэдээлэл”, “Ц.Цогзолмаа: 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажилаас нь чөлөөлнө”, “Оросын ерөнхийлөгчид нэр дэвшигч “Гүзээлзгэний захирал” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1528 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.