Шууд Chart

ОХУ-ын 11 тамирчин эрхээ хасуулж, нийт 43 боллоо

2017-12-27 10:18:18

Олон Улсын олимпийн хорооноос ОХУ-ыг сэргээшийн асуудлаар ээлжит өвлийн олимпод оролцох эрхийг хасаад байгаа билээ.

Тодруулбал Сочигийн олимпод засгийн газрын бодлогоор нийт баг тамирчдад сэргээш өгсөн гэх уг хэргээс болж хэд хэдэн тамирчин бүх насаараа тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулаад байв. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө дахин 11 тамирчин бүх насаараа олон улсын чанартай тэмцээнд оролцох боломжгүй болжээ.

Нэг хүний чарганы төрөлд Сочид мөнгөн  медаль хүртэж байсан Алберт Демченко, Татъяна Иванова нарын тамирчид уг шийтгэлийг хүртэв. Уг хоёр тамирчинтай адил шалтгаанаар тамирчны замналаа харлуулж байгаа тамирчин дунд тэшүүрийн хоёр, цанын кросс төрлийн гурав, бобслэйн болон хоккейн хоёр тамирчин багтжээ.

Ингэснээр уг хэрэгт холбогдсон тамирчдын тоо 43 хүрээд байна.

ОУОХ-оос гаргасан мэдэгдэлд “Зарим хэргүүд одоо ч мөрдөн байцаах шатандаа үргэлжилж байгаа. Хэрэг явдал цаашлах тусам шинэ төрлийн бэлдмэл, шинэ нөхцөл байдал, нотлох баримтууд илэрсээр байна” гэжээ.

Одоогийн байдлаар ОХУ-ын авсан 33 медалийн 13 нь сэргээшийн асуудлаар хүчингүйд тооцуулаад байгаа юм. Бүх шигшээ баг системээрээ ийм хэрэгт холбогдсон хэргээс шалтгаалж дараа жилийн Пёнчаны олимпод ОХУ-ын нэр цэвэр тамирчид хүртэл ОУОХ-ны туган доор орж, медаль авах үед нь олимпийн сүлд дуу эгшиглэхээр боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ-ын 11 тамирчин эрхээ хасуулж, нийт 43 боллоо  
Үзсэн: 1335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй